“Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд 54,4 тэрбум төгрөг төсөвт нэмж тусгах саналыг гишүүд дэмжив
2010.11.17

“Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд 54,4 тэрбум төгрөг төсөвт нэмж тусгах саналыг гишүүд дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр  үдээс хойш хуралдаж  Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг болон  Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухmal_vipай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хэлэлцлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2011 оны төсвийн багцын талаархи ерөнхий танилцуулгыг тус яамдын сайд Л.Гансүх, Т.Бадамжунай нар хийлээ.

 

2011 оны төсвийн төсөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нийт төсөвт зардлын багц 63,4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсний урсгал зардал 53,9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 9,5 тэрбум төгрөг байхаар төсөвлөгдсөн байна. 2011 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээнд нийт 9,5 тэрбум төррөг төлөвлөж байгаа нь 2010 оныхоос 772,5 сая төгрөгөөр өсөхөөр байгаа ажээ. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2011 онд харьяаллын байгууллагуудаараа дамжуулан улсын төсөвт 63452,8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны нийт зардал ба цэвэр зээлийн багц 131763,1 сая төгрөг байгаа бөгөөд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл  41018,2 сая төгрөг, төсвөөс санхүүжих нийт зардлын дүн 90744,9 сая төгрөг байна. Энэ нь 2010 оны тодотгосон төсвөөс 27,4 хувиар буюу 34190,6 сая төгрөгөөр бага байгаа юм байна.

 

Хэлэлцүүлгийн явцад төсвийн танилцуулгатай холбогдуулан гишүүд холбогдох яамдын сайд нараас асуулт асууж, тодруулга, тайлбар хийсэн.

 

“Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих,   сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын трактор худалдан авахад  төсөвт хөрөнгө нэмж тусгах зайлшгүй шаардлагатайг гишүүд хэлж байлаа. Мөн мах, хүнсний ногооны үнэ хавар өсдөг. Иймд  мах, хүнсний ногооны  хадгалалт, зоорьны  асуудлыгшийдвэрлэх, газрын дорхи усны эрэл хайгуул, судалгааны асуудал хоцрогдонгуй байгаа, Хөвсгөл далай болон Халх гол бүс нутгийг аялал, жуулчлалыг хөгжүүлэх бүс болгох хөтөлбөр, төслийн талаар харьяа яамдын бодлого чиглэл ям ар байгаа талаар хөндөж ярив.

 

Мөн хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж  гишүүдээс гаргасан хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол орны ургамлын аймагт унаган ургамал 200 гаруй, үлдвэр 100 орчим, эмийн ач холбогдолтой 800 гаруй, хүнсний 170, техникийн 70, гоёл чимэглэлийн 490 гаруй зүйл ургамал бүртгэгдсэн хэдий ч ургамлын аймгийн түүхэн хөгжлийн онцлог, байгаль цаг уурын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас ховор ургамлын тархацын хүрээ хумигдан, нөөц нь жилээс жилд хомсдсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.