“Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг дэмжив
2010.01.28

“Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг дэмжив

Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Э.Мөнх-Очир, П.Алтангэрэл нарын санаачлан боловсруулсан “Монгол мал үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжив.mongol_mal
Хөтөлбөрийн зорилгыг 5 тэргүүлэх чиглэлд хамаарах 17 зорилтын хүрээнд 87 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төсөлд тусгалаа.

Хөтөлбөрийн үйл ажиллагааг:

  • Монгол Улсын эдийн засгийн уламжлалт гол салбар болох мал аж ахуйг төрөөс онцгой анхаарч, тус салбарын эрх зүй, эдийн засаг, бүтэц зохион байгуулалтын нэн таатай орчинг бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангах, мал аж ахуйн салбарт сайн засаглалыг бүрдүүлэх,
  • Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийлүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
  • Мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, монгол малын эрүүл мэндийг баталгаажуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,
  • Уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах
  • Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, эдийн засгийн эргэлтийг хурдасгах гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.