2023.09.27
"Монголын үсчин, гоо сайханчдын холбоо"-ны хамт олон 500 мод тарьж, төгөл байгуулав
Ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан “Монголын үсчин, гоо сайханчдын холбоо”-ны хамт олон шар хуайс, хайлаас зэрэг 500 мод тарьж төгөл байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд аймаг, Нийслэлээс нийт 52 салоны 300 гаруй үсчин, гоо сайханчид цугларч нэг өдрийг мод тарин эрүүл агаарт өнгөрүүлэв.
Түүнчлэн зөвхөн энэ намар мод тариад зогсохгүй ирэх хаврын тарилтаар нэмж тарин төглөө ойжуулах зорилготой байгаагаа илэрхийллээ.
Тус хамт олны сэтгэл гарган тарьсан мод нэг бүрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн инженер техникийн ажилтнууд жилийн дөрвөн улирлын турш арчилж, усалж ургуулахын төлөө ажиллах аа илэрхийлэв. .