
2023.07.06
Төрийн аудитын байгууллагын цалинг шинэчлэн тогтоолоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын цалин шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа.
Дараа нь уг төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж, нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа.