2025.05.08

Ж.Алдаржавхлан: Удирдлагын академийн статус дээр "аудит" хийх шаардлага байна!

УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

С.Магнайсүрэн дарга төрийн албанд олон жил ажиллаж байгаа. Таныг дэмжиж байгааНэгдүгээрт, Та Үндэсний аудитын газар очоод одоо байгаа бүтэц бүрэлдэхүүнээр төрийн аудитын бүх үйл ажиллагааг явуулна гэхэд эргэлзээтэй байгаа юм. Тиймээс одоо байгаа бүтэц бүрэлдэхүүний аль болох энгийн хэлбэрт оруулж, хувийн хэвшлийн аудитыг ашиглах, тэднийг өргөнөөр дэмжих, ажлыг судалж үзээсэй гэж хүсэж байна. Бид хувийн хэвшлийнхээ аудитын байгууллагыг дэмжиж хөгжүүлэх ёстой. Энэ чиглэлээр ажиллаасай.

Хоёрдугаарт, Удирдлагын академи гээд статус нь ойлгомжгүй байгууллага байна. Ахлах сургууль эсхүл ТӨК ч юм шиг. Нэг гараараа оюутнуудаас төлбөр авдаг, нөгөө гараараа улсын төсвөөс татаас авдаг. Энэ байгууллагын статусын асуудлыг нэг тийш нь болгож өгөөч ээ! Энэ байгууллага дээр аудит хийж өгнө үү гэсэн хүсэлтийг өмнөх дарга нарт тавьсан. Айсан юм уу яасан юм алга болсон! Яагаад гэвэл тэр байгууллага нь өнөөдөр санхүүгийн томоохон зөрчилд орчихсон байгаа гэсэн мэдээллийг ажилтан албан хаагчдаас байнга өгч байгаа. Сард 56 сая төгрөгийн цалинтай захирал байгаа шүү дээ! Төсвийн сахилга батыг маш ихээр зөрчсөн асуудал үүссэн. Тиймээс Үндэсний аудитын газраас Удирдлагын академи гэдэг байгууллагын статусын асуудал дээр "аудит" хийж өгөөч. Төрийн албаны мэргэшүүлэх ажил; заавал дарга бэлтгэх дамжаа байх албагүй. Нэр нь хүртэл "удирдлагын" гэх жишээний. Зөвхөн дарга нарт зориулсан академи байгаа юм! Үүнийг төрийн албыг мэргэшүүлэх эсвэл академи болгох эсвэл өөрийнхөө сургалтын төлбөрөөрөө үйл ажиллагаа явуулдаг МУИС шиг сургууль болгох ёстой!

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан