“Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын МОЖО уралдаандааны чиглүүлэх уулзалт боллоо
2023.06.28

“Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын МОЖО уралдаандааны чиглүүлэх уулзалт боллоо

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Оюу толгойн хяналт ТББ, Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Mongolian Women's Fund байгууллагууд хамтран Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын хувь нэмрийг олон нийтэд таниулан, хамгаалах зорилгоор 2023 оны 6-р сарын 9-өөс 12 дугаар сарын 10-ны хооронд уг хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөж, эхний чиглүүлэх уулзалт боллоо.

Уралдаанд нийт 60 гаруй сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид бүртгүүлж, чиглүүлэх уулзалтад 40 гаруй сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд:

  • Хүний эрх хамгаалагчид, үүнд эмэгтэй хүний эрх хамгаалагчдыг таниулан сурталчлах,
  • "Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн эрсдэлийн үнэлгээний аргачлал" хэлэлцүүлэг,
  • ХЭХ-ийн түүх өгүүлэх хөрөг найрууллын MOJO уралдаан,
  • Хүний эрх хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.