Баян-Өлгий аймгийн хууль сахиулах байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгууллаа
2023.06.15

Баян-Өлгий аймгийн хууль сахиулах байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүх шинжилгээний алба, өмгөөлөгчдийн зөвлөл, Зэвсэгт хүчний 340, 331 дүгээр анги, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн удирдлагуудад “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 13-наас сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хүний эрх хамгаалагчийн тухай ойлголт, хүний эрх хамгаалагчийг хамгаалах төрийн үүрэг, хүний эрх хамгаалагчийн хорооний чиг үүрэг, гомдол, мэдээлэл хүлээн авах журмын тухай зааж, хэлэлцүүлэг өрнүүлэв.