ХЭҮК-ын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав
2023.06.21

ХЭҮК-ын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Ажлын хэсэг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт” судалгааны ажлыг Ховд аймгийн Дарви сумын Мөрөн, Цэцэг сумын Хажинга, Хөшөөт багийн малчид болон уурхайн ажилчид, нүүрс тээврийн жолооч нарыг хамруулан зохион байгуулав.

Энэ ажлын хүрээнд Хөшөөтийн уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчид, нүүрс тээврийн жолооч, “Мо Эн Ко” ХХК-ийн ажилчдаас санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, ажиглалт хийх, холбогдох баримт бичгийг авч, дүн шинжилгээ хийх зэрэг тоон болон чанарын аргыг ашиглан судалгааны ажлыг зохион байгууллаа.

Мөн тухайн орон нутгийн тодорхой цэгүүдээс агаар, ус, хөрсний дээжийг авсан бөгөөд мэргэжлийн лаброторийн шинжилгээ хийнэ. Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын удирдлагуудтай уулзаж уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэд, малчидын тулгамдсан асуудлаар санал солилцов.