“Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн аюул эрсдлийн үнэлгээ”-ний үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо
2023.06.28

“Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн аюул эрсдлийн үнэлгээ”-ний үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал нар “Хил хязгааргүй алхам” ТББ-аас зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн аюул эрсдлийн үнэлгээ”-ний үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Уулзалтад ЦЕГ-ын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Энх-Амгалан, мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Бат-Оргил, Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, Оюутолгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, “Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа, “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын тэргүүн А.Долгор, “Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв нар оролцож тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад оролцогчид хүний эрх хамгаалагчийн эрхийн зөрчилд үзүүлэх хариу үйлдлийг яаралтай авч хэрэгжүүлэх, эрсдэл, аюулын зэргийг бодитой тогтоох, хохирогчдод үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээг нэн тэргүүнд үзүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах төсвийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.