Сонгинохайрхан дүүрэгт стратегийн команд штабын сургууль боллоо
2023.06.08

Сонгинохайрхан дүүрэгт стратегийн команд штабын сургууль боллоо

"Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль эхэллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг орон даяар зохион байгууллаа.

Стратегийн команд штабын сургуулийг Сонгинохайрхан дүүрэгт өглөөний 06:00 цагт эхлүүлж, сургалтад дүүргийн онцгой комиссын гишүүд болон ажиллагааны багийнхан нийт 100-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

Сургуулийн бодлогын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх  болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургууль хийж байна.

Мөн Зэвсэгт хүчний харьяанд байдаг хээрийн эмнэлгийг дүүрэгт дэлгэж гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг амжилттай явуулсан юм.