Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв нээлтээ хийлээ
2023.05.26

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв нээлтээ хийлээ

 “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв”-ийн барилгын ажил 2022 онд эхэлж, ашиглалтад орлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, БНСУ-ын Монгол Улсад суугаа элчин сайд Гим Жунь Гү, GCS компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ким Хэ Гён, GCS Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Н.Батдорж, нутгийн иргэд болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Глобал Сивик Шэйринг төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүртээмжтэй мал аж ахуй” урт хугацааны уг төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт бөгөөд нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад нэн чухал ач холбогдол бүхий төсөл юм.

Төслийн хүрээнд мал аж ахуй эрхлэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 1500 метр квадрат иж бүрэн сургалтын төв баригдсан.

Сургалтын төвөөр дамжуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулна.Үүнд:

Орон нутгийн иргэдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр:

  • Эрчимжсэн МАА-г хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Хоршооны засаглал, хүний нөөцийн сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Хувь хүний болон байгууллагын хөгжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Орон нутгийн иргэдийн бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Дэлхийн хөгжлийн сургалтууд
  • Дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэлтийн сургалтууд
  • Орон иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд холбогдолтой сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.