СХД-ийн 110 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шавыг 2021 оны 10 дугаар сард тавьж байсан бол ашиглалтад орж 150 хүүхдээр хүчин чадлаа нэмэгдүүлж нийт 430 хүүхэд хүлээн авах боломжтой боллоо.
Тус цэцэрлэг 1987 онд ашиглалтанд орсон улсын 1 дүгээр түвшний болон улсын тэргүүний шилдэг цэцэрлэг бөгөөд хүчин чадал нэмэгдсэнээр 15 дугаар хорооны хүүхэд багачууд цэцэрлэгт 100% хамрагдах боломж бүрдлээ.
Азийн Хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр бүтээн байгуулагдсан цэцэрлэгийн өргөтгөлийг “Зорь Бүтээ” ХХК гүйцэтгэсэн юм. 110 дугаар цэцэрлэгийн хамт олны сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.
Холбоотой мэдээ
2024.10.02
2024.10.02
2024.09.25