Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцав
Ерөнхий боловсролын “Төгс Дэлгэрэх” дунд сургуулийн арван хоёрдугаар ангийн сурагчид үйл ажиллагаатай танилцсан юм.
Сурагчид улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн архивын хадгаламжийн нэгжтэй танилцаж, улсын бүртгэл дэх мэдээллийг хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг, түгээж тараах үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй боллоо. Мөн хамгийн гол нь сурагчдад тоон гарын үсгийн хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, тоон гарын үсэг олгов.
Дашрамд дурдахад, цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгож эхэлсэн.
2023 оны 03 дугаар сарын 14-ний байдлаар нийт 589,070 иргэнд тоон гарын үсэг олгоод байна.
Холбоотой мэдээ
2024.10.29
2024.10.29
2024.10.17