
2023.03.07
Үндэсний энгийн цахим гадаад паспортыг харьяалал харгалзахгүй захиалах боломжтой
Иргэд та бүхэн 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой боллоо.
Үндэсний энгийн цахим гадаад паспортыг дараах нэгжүүдээс харьяалал харгалзахгүй авах боломжтой. Үүнд:
- Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
- Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/
- 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс