БНХАУ –аас зургаан онгоц буцалтгүй тусламж ирлээ
2010.02.01

БНХАУ –аас зургаан онгоц буцалтгүй тусламж ирлээ

Улс орны хэмжээнд өвөлжилт хүндэрч, байгалийн гамшигт үзэгдэлд малчид  хүчин мөхөсдөж байгаа билээ. Иймд дотоодын болон олон улсын байгууллага хувь хүн аж ахуй нэгж туслалцаа үзүүлж байна. Үүний нэг нь өмнөд хөрш БНХАУ арван сая юаны буюу зургаан онгоц хүнс, дулаан хувцас, цахилгааны эх үүсвэрийг буцалтгүй тусламж илгээсэн байна.
Улсын Онцгой комисс УИХ, Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлж, малчдад туслах хандивын хөдөлгөөнийг улс орон даяар эрчимтэй өрнүүлж, бодитой ажил зохиосны үр дүнд ОБЕГ-ын дансанд одоогийн байдлаар 580 сая төгрөг цугларч, 50 орчим сая төгрөгийн бараа материалын хандив төвлөрлөө.
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр 750 сая төгрөг, Зам тээвэр, дэд бүтцийн салбарынхан 252 сая төгрөг гэх мэтээр үндэсний үйлдэврлэгчид, төрийн байгууллагынхан ч гэсэн боломжоороо малчиддаа туслаж байна.
ОХУ монголын малчин түмэнд 34 вагон өвс, шатах тослох материал, хүнс тэжээл, дулаан хувцас бүхий бэлгийн цувааг ирүүлж байна.
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг 560 орчим сая төгрөгийн тусламж үзүүлсэн гэх мэтээр хөрш орнууд, олон улсын байгууллагууд ч тусалж, дэмжлээ.

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.