ОХУ арван сая гаруй рублийн тусламж үзүүлнэ
Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад ОХУ арван сая рублийн үнэ бүхий тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. ОХУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Васильевич Самойленко Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан ноот бичгийг гардууллаа.
ОХУ-аас өвс, тэжээл, шатах тослох материал, дулаан хувцас, эм, тариа бүхий эхний ээлжийн 25 чингэлэг ачаа ирэх сарын хоёрон гэхэд Улаанбаатар хотод ирнэ. Тусламжаас гадна ОХУ-аас арилжааны нөхцлөөр өвс, тэжээл нийлүүлэх боломж байгааг элчин сайд В.В.Самойленко хэлсэн байна.
ОХУ болон ард түмэнд хандаж Монгол улсын засгийн газар, монголчуудын нэрийн өмнөөс талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн байна.