Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2025.01.17

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат болон тус сумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийгдэх ажил, бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулан санал солилцлоо. 

Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд орон нутгаа дэмжин хамтарч ажиллах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, 2024-2028 онд онд хийж хэрэгжүүлэх ажил, орон нутгийн Төрийн удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.