Нутгийн малчдад 52 тонн тэжээл хүргүүллээ
2010.01.25

Нутгийн малчдад 52 тонн тэжээл хүргүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол  өвөлжилтийн байдал хүндэрсэн аймаг, суманд хаагдсан улсын чанартай зам, давааг онгойлгох, малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх олон асуудлыг шийдвэрлүүлжээ.
Тухайлбал,  Завхан аймгийн Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Асгат  сумдад хүн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин тус бүр нэг, Асгат, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Их-Уул, Тосонцэнгэл, Идэр  сумдад  52 тонн  тэжээл хүргүүлээд байна. Мөн өнөөдрийн байдлаар Их-Уул, Тосонцэнгэл  сумын малчид УИХ-ын гишүүний хүргүүлсэн тэжээлийг  хүлээж аваад байна.
Тэрээр сумдын Нутгийн зөвлөлийн дарга нартай хамтран   нутгийн уугуул, иргэд, хамт олонд хандаж “ Сэтгэлийн дэм” аян өрнүүлэн сум бүрийн  хандивын дансанд хөрөнгө мөнгө төвлөрүүлэх, нутаг усны малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж  байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.