“Сэтгэлийн дэм аян”-ны хүрээнд 10 гаруй машин ачаа цуглаад байна
Өнөөдөр Говь-Алтай аймагт зудын аюул нүүрлэж, гамшигийн аюул нүүрлээд байгаа билээ. Малчдын амь, амьжиргаа ны гол эх үүсвэр болсон мал сүрэг хэдэн зуун мянгаараа хорогдож байна. Малаас гадна амьжиргаанаасаа салж байгаа иргэд сэтгэл санааны хүнд дарамтад орж, зарим иргэдийн хууч өвчин хөдлөх зэрэг өвчинд нэрвэгдэх байдал газар аваад байгаа билээ.
Ийм хүнд хэцүү үед Улаанбаатар хотод амьдардаг нутаг нэгтэнүүд, УИХ-ын гишүүд сэтгэл, үйл ажиллагаа нэгдэн, малчдадаа туслах “сэтгэлийн дэм аян”-ыг өрнүүлж байгаа билээ. Аяныхны хүрээнд одоогоор 10 гаруй машин ачаа цуглаад байгаа гэсэн сайхан мэдээг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дуулгалаа. Тэр хэлэхдээ “Энд бид “нийтийн сан”-д хандив мөнгө гэж оруулахаас илүү Улаанбаатарт суугаа хүмүүс хөдөө орон нутаг байгаа ахан дүүс, ээж аав, хамаатан садандаа хаягласан ачааг хүргэж байгаа нь илүү үр дүнд хүрч байна” гэлээ. Цугларсан тусламжын ачаа ирэх даваа гаригт буюу 2-сарын 1-ын өдөр Яармагийн дэнж дээрээс хөдлөхөөр болсон байна.