АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Эрдэнэбатаар ахлуулсан баг гурван аймгийн таван суманд ажилалаа
2010.01.22

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Эрдэнэбатаар ахлуулсан баг гурван аймгийн таван суманд ажилалаа

Тэд өвөлжит хүндэрсэн сумын малчдад тэмээний ноосон хөнжил, нэмнээ, элгэвч, бээлий 10 кг гурил, 5 кг будаа болон бусад ахуйн зүйлсийг тусламж болгон өгсөн юм. Үүний зэрэгцээ тус багийн бүрэлдэхүүнд багтсан эмч малчдад эмнэлэгийн анхан шатны үзлэг хийж, эм тариагаар үйлчилж явна.

Тус сум, орон нутгуудын өвс тэжээлийн нөөц бараг дууссан, цаашид өвөлжит улам хүндрэх шинжтэй байна. Өнгөрсөн шуурганаар зарим малчин айлын бод мал шуурганд уруудаж, бог мал нь  хотондоо дарагдаж үхсэн байдалтай байна. Малчдын хэлж байгаагаар энэ сарыг өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцөөр давна. Харин цаашид яах тухайгаа мэдэхгүй байгаа гэнэ. Ихэнх иргэд нь төв суурин газар бараадаж, залуус нь цэрэгт татагдсан, хүн бүл муутай аргаа барсан малчид шуурганд уруудсан малынхаа араас хөөцөлдөж чадалгүй цаг агаар дулаарахыг хүлээж суугаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.