Хэнтий аймгийн Дархан суманд 50 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
2023.02.08

Хэнтий аймгийн Дархан суманд 50 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Дархан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Эргэн сануулбал УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2021 оны 8 дугаар сард аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ сумын удирдлагуудын хамт тус барилгын шавыг тавьж байв.

Барилгыг улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр  “Ундрам маргад” ХХК гүйцэтгэжээ. Сумын 75 ортой хүүхдийн цэцэрлэг 2011 онд ашиглалтад орсон бөгөөд 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар СӨБ-ын хамрагдалт 100 хувьд хүрлээ гэж эх сурвалж мэдээллээ.

Цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчдын хүсэлтээр шинэ цэцэрлэгийн тохижилтод зориулж тойргийн гишүүдийн зүгээс зөөлөн эдлэл, шаардлага тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болов.