“Эргэх холбоо-63” уулзалт Хэнтий аймгийн Баянхутаг суманд боллоо
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар нарын хамт Баянхутаг сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөл 80 орчим хүнтэй уулзлаа.
Уулзалтаар сумын иргэдийн төлөөлөл 8 хүн 20 гаруй асуулт асууж, саналаа хэллээ. Тоймолбол н.Дэмбэрэлсайхан гуай Үндсэн хуулиндаа гар хүрэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлэх шаардлагатай. Одоогийн манай эрх зүйн орчин, төрийн анхан шатанд нийцэхгүй, хүний нөөцгүй болж байна. Удахгүй суманд тэтгэвэрт гарсан хөгшчүүл ажиллах нь гэв.
Ахмад настан н.Банзрагч үндсэн хуулийн асуудлаар дээд доод хоёр танхимтай, гишүүдийн тоог нэмэгдүүлсэн парламенттай байх нь зөв. Л.Оюун-Эрдэнэ сайдын тэмцлийг бүрэн дэмжиж байгаа. Ахмадууд бид хороонынхоо дэргэд туслах аж ахуйтай, хүлэмжтэй болох санал хэллээ.
н.Алтанхуяг: Төрийн албан тушаалтан, хулгайч эрх мэдэлтнүүд малаа оруулж, манай суманд жүчээгээ барьж бэлчээрийг хулгайлж, талхалж байна. Тухайлбал, АПУ-ын эзний 40 азарга адуу бий. Хяналтыг хэн тавих вэ. Арьс шир, малын эм бэлдмэлийн үйлдвэр дотооддоо шуурхай барих хэрэгтэйг онцлов.
Г.Ганболд: Цантын хоолой багт үүрэн холбооны сүлжээ хэрэгтэй байна, улс төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдээгүй гэв.
Мөн иргэд, ТАХ-ын төлөөллөөс Монгол улс өр тавихгүй, бонд гаргаж ажиллахгүй дотоод бололцоогоороо дайчилж, улс эх орноо өргүй болгоосой. Газрын хууль хэлэлцэхэд нийслэл хотод газар өмчлөхгүй байх заалтыг хасуулж өгөөч. Орон нутагт төв зам дагуу газар авах эрх зүйн акт бий хэрнээ олгодоггүй. Үүнийг хуулинд тодорхой тусгахыг дурдаад орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа илэрхийллээ. Сумын ЕБС 1976 онд баригдсан. Сантехникийн засвар шаардлагатай үйлчилгээ тулгамдсан, урлаг заалаа тохижуулах, суманд бог малын мялзан авчний вакцины нөөцгүй болсон. Нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ зэрэг асуудал, санал уламжлав.
Эрүүл мэндийн төвийн эрхлэгч н.Сувд-Эрдэнэ: Эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтын талаар, Төрийн хэмнэлтийн тухай хууль анхан шатанд дарамт, шахалт үзүүлж байна. Хэвийн үйл ажиллагаа алдагдлаа гэдгийг тэмдэглэв.