
ХЭНТИЙН АЙМГИЙН БИНДЭР СУМЫН МАЛЧИН Ц.БААТАРСҮХ, О.ГАНЧИМЭГ НАР УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 4 улирлын турш 5 хошуу малаа өсгөж, нүүдэлчин монгол ухаанаа өвлөн тээж яваа алдарт аваргуудынхаа шагналыг гардуулан явна.
Тэрбээр БНМАУ-ын Хошой аварга малчин С.Цэндийн 6 дахь хүү юм. Хөдөлмөрч аавынхаа, удмынхаа малч ухааныг өвлөж Монгол Улсын Аварга малчин өрхөөр “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн босгон дээр шагнагдлаа.
Улсын аваргын болзол шагнал гэж шалгуур өндөртэй, малчны нийгмийн нөлөөллийг харж байж олгогддог “том шагнал” юм. Эднийх 31 жил мал маллаж 2001 онд мянгат малчин, 2009 онд хоёр мянгат малчин, сумын аварга малчин, 2012 онд сумын Алдарт уяач, 2014 онд Манлай малчин, 2017 онд аймгийн Аварга малчин болж байв.
Мал сүргийнхээ ашиг шим үүлдэр угсааг сайжруулах сүү цагаан идээгээ тогтмол боловсруулж, шилмэл малын үзэсгэлэн, Цагаан сар- Цагаан идээ үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож иржээ.
Төл малаа 95.0-100 хувь авч бог малын төл 100-105 хувь бойжуулж, төл малын хорогдолгүйгээр 2022 онд 2012 толгой мал хонин толгойд шилжүүлснээр 4627 толгой мал, 2023 онд 1709 толгой мал хонин толгойд шилжүүлснээр 2587 толгой мал, 2024 онд 2154 толгой мал хонин толгойд шилжүүлснээр 3235 толгой мал тоолуулж малыг тоогоор биш чанараар өсгөж ирсэн байна.