2023.01.05

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиараа оролдох нь улс орны тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Ард түмнийг төлөөлөх эрх зөвхөн УИХ болон УИХ-ын гишүүнд байдаг. 2019 онд хийсэн Үндсэн хууль маань эрх зүйн хувьд бүрэн төгс хэрэгжиж дуусаагүй. Баялгийн сангийн тухай хууль, Өмчийн тухай хууль гараагүй. Өмнөх хууль бүрэн хэрэгжиж дуусаагүй байтал дараагийнх нь гараад ирж байна.

Бусад улс орнууд үндсэн хуулиа өөрчилдөггүй шүү дээ. Үндсэн хуулийн асуудал дээр бүр эцэстээ тулахдаа хүрвэл л ард нийтээсээ асууя гээд байгаа. Энэ хэвээр үү?

Стратегийн том бодлого манай улсад байхгүй. Хэн нэг хүний дураараа ярьсан яриагаар улс орон хөдөлдөг болчихсон. Улс төрийн стратеги, хөгжлийн стратеги, аюулгүй байдлын стратеги гэдэг юм Монгол улсад байхгүй болчихсон. Үндсэн хууль бидний амьдрах хамгийн том дүрэм. Үүгээрээ ахин дахин оролдох нь улс орны тусгаар тогтнол эргэлзээтэй байдалд орно гэсэн үг.