О.Содбилэг: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа залуу үеийн төлөөллийг хамруулах нь зөв
УИХ-ын хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талын асуудлаа тодорхойлж хэлж өгөхгүй бол Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн нийгмийн сэтгэлзүй бэлтгэгдэж байгаа шүү. 34 хувь хүртэл нь өөрчилнө гэж нилээн тодруулж хэлэхгүй бол бүх болж бүтэхгүй байгаа зүйлээ холбон үндсэн хуулиа өөрчлье гэсэн зүйл бодоод байгаа байдал ажиглагдаж байгаа.
Миний санал бол засаг захиргааны хувьд манай Эрдэнэтийн хувьд хөндөгдөж байгаа. Энийг бол өөрчлөөд явж болно. Үндсэн хуулиа цоо шинээр нь хийгээгүй ч гэсэн энэ хууль ирээдүй, залуу үе, бидний хойч үе рүү харсан хууль байх ёстой. Нийт хүн амын 65 хувийг залуу үе эзэлж байна. Энэ хүмүүс чинь энэ хууль дор амьдрах учраас тэдний төлөөллийг хамруулах тал дээр анхаараарай гэсэн саналтай байна.