Узбeкистан Улсын ҮЭ-ийн холбоотой "Хамтын ажиллагааны гэрээ" байгууллаа
2022.10.07

Узбeкистан Улсын ҮЭ-ийн холбоотой "Хамтын ажиллагааны гэрээ" байгууллаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат  Узбeкистан Улсын ҮЭХ-ны eрөнхийлөгчийн урилгаар Төв азийн орнуудын ҮЭ-ийн зөвлөлийн хуралд оролцлоо.

Тус зөвлөлийн хурал Казакстан, Узбeкистан, Киргизстан , Таджикистан, Монгол гэсэн орнууд оролцсон ба ээлжлэн удирдах дүрэмтэй юм.

Энэ үеэр Узбeкистаны Их хурлын дарга ҮЭ-ийн eрөнхийлөгч асан хатагтай Нарбаeва Танзила Камаловнатай уулзаж Төр ҮЭ-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Түүнчлэн Узбeкистаны eрөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Хөдөлмөр нийгмийн харилцааны  акадeмийн нээлтэд оролцож МҮЭ-ийн холбооны дэргэдэх ХНХДС-тай хамтран ажиллах санал тавилаа. Мөн тус улсын ҮЭ-ийн харьяа амралт сувилал, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ судалгааны төв, болон Самарканд, Бухар, Ташкэнт зэрэг орон нутаг, хөдөө аж ахуй, хүнд үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, оёдол, тээвэр, машин үйлдвэрлэл зэрэг ҮЭ холбоод хороодыг холбон ажиллахаар боллоо.

Уулзалтад Узбекистаны ҮЭ-ийн холбооны дарга, сенатын дээд танхимын гишүүн, Төв Азийн орнуудын ҮЭ-ийн зөвлөлийн дарга Рафиков Кудратилла Мирсоатович, Узбекистан Улсын Олий Мажлиса Сенатын дарга Танзила Камаловна Нарбаева,  гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Холбооны даргын орлогч Файзуллаев Яркун Закириллаевич, Соёл, спорт ба аялал жуулчлалын Улсын хэмжээний салбарын ажилтны ҮЭ-ийн зөвлөлийн дарга Дехконов Шухрат Холбутаевич, Төмөрлөг болон машин үйлдвэрлэлийн Улсын хэмжээний салбарын ажилтны ҮЭ-ийн зөвлөлийн даргын орлогч Усмонов Талъат Субхонкулович, Узбекистан ҮЭХ-ны хөдөлмөрийн хяналтын дарга Киргизалиев Кобилжон, ҮЭХ-ны хэлтсийн эрхлэгч Гаибназарова Нодира Баходиржоновна нар оролцсон юм.

Узбeкистан улс нь эрчимтэй хөгжиж буй уламжлалт газар тариалан төмөрлөг машин үйлдвэрлэл нэхмэл оёдол гэх мэт аж үйлдвэржсэн орон юм.
Мөн энэ улс 35 сая хүн амтай бөгөөд тус улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь нийт 5.5 сая гишүүнтэй ба салбарын 14, хот, аймгийн 14 ҮЭ  байдаг.

Уулзалтын төгсгөлд Узбекистан Улсын түүхийн цогцолбор бүхий Төмөр хааны дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.