2022.09.23
БНСУ-ын Чүнчон аймагтай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллана
БНСУ-ын умард Чүнчон аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын урилгаар Монгол улсад айлчилж байна.
Айлчлалын эхний өдөр зочид төлөөлөгчид Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Х.Болорчулуунтай уулзалт хийлээ. Энэ үеэр газар тариалангийн салбарын бүс нутаг болох Сэлэнгэ аймагт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад талархаж, салбарын сайдын хувьд бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уг айлчлалын зорилго нь Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм.
Санамж бичгийн хүрээнд
- Сэлэнгэ аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
- Хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчин сургах, ажиллах хүчийг умард Чүнчон аймаг дахь компаниудад туршлага судлуулах, хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах;
- Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортлох чиглэлээр хамтран ажиллана.