Д.Өнөрболор: Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллах болно
2022.10.06

Д.Өнөрболор: Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллах болно

Монгол улс "Шинэ Сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхээр зорьж, Засгийн газраас хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх хувийн хэвшил бизнесийн үйл ажиллагааг дэмжих ялангуяа хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай байна" гэв.

Тэрээр БНСУ-ын худалдаа аж үйлдвэрдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг урьж, Монгол улсад нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг бодитой өргөжүүлж, үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Түүний хувьд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л түвшинд идэвх санаачилга гарган ажиллах болно гэдгээ онцоллоо.