150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлууд өрнөсөөр байна.
Тэдгээрийн нэг бол 11 дүгээр хороонд баригдаж буй 150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийн бүтээн байгуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Дэрэн Наран” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дотор замаск, гадна фасад өнгөлгөөний ажил хийгдэж, барилгын хойд, баруун талын гадна ханын дулаалгын ажил бүрэн дуусаж, гадна цахилгааны комиссын акт баталгаажжээ.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо нь 10200 гаруй иргэн, цэцэрлэгийн насны 900 орчим хүүхэдтэй.
Уг цэцэрлэгийн гүйцэтгэл бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгснөөр хүүхэд, багачуудад сургуулийн өмнөх боловсролыг илүү хүртээмжтэй хүргэх орчин нөхцөл бүрдэж байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06