Цэцэрлэгийн хүртээмжийг хувийн хэвшлийн хүч оролцоонд түшиглэж нэмэгдүүлнэ
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид, эрхлэгч нартай уулзаж, ярилцлаа. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахдаа хувийн хэвшлийн хүч, оролцоонд тулгуурлах нь хамгийн зөв гарц. Харин хэрхэн хамтрах, түншлэх талаар энэ уулзалтаар шийдэв.
Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1453 байгууллага байдгаас 481 нь хувийн цэцэрлэг. Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмж багатай, ачаалал өндөртэй 26 хорооны 58 байршлыг зарласан. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 мянган хүүхэд байгаа юм.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтрах хэд хэдэн шийдэл танилцууллаа.
-Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг ойрын үед гаргаж хамгийн эхэнд хувийн хэвшлийнхэнд санал болгоно.
-Зарласан бүс нутагт хувийн цэцэрлэг байгуулах, цэцэрлэгээ өргөтгөж шинээр байр түрэслэх болон худалдаж авах тохиолдолд ойр орчимд төр 5 жил цэцэрлэг барихгүй, түрээслэхгүй байх тогтвортой байдлын гэрээ байгуулах,
-Цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэх,
-Цэцэрлэгийн багш, туслах багш нарыг МУБИС тэргүүтэй консерциумаар дамжуулан бэлтгэх, хувийн цэцэрлэгүүдэд хуваарилах,
-Ачаалал өндөртэй байршилд хамран сургах тойргийн хүүхдүүдийг хамруулсан хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх, хоолны мөнгө олгох,