2022.06.10

Ц.Даваасүрэн: Компаниудын "ТУЗ"-ийн сонгон шалгаруулалт шударга явж чадах уу

УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Ер нь сүүлд орж байгаа хуулиуд дээр Улсын их хурлын бүрэн эрх, эрх үүргийг хасаж оруулж байна. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудалд анхаарна биз ээ. Энэ хуулиар цаашдаа явбал төрийн өмчийн компаниуд хүнд байдалд орох юм байна. Төрийн өмчийн буюу төрийн захиргааны байгууллагын төлөөлллүүд  нь цөөхөн болж байгаа юм. Энэ хуулиар төрийн өмчийн хороо ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хийнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийг бүхлээр нь төрийн өмчин хороо томилох юм байна. Энэ шалгаруулалт шударга явах уу?  

Их сургуулиуд гэж сонин байгууллагууд байна. Энэ ямар өмчтэй вэ? Төрийн өмчийн харъяанд байдаг юм уу, хувийх уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.