2022.06.10

Ж.Сүхбаатар: Төр өмчөө мэдэхгүй байна

УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Монгол байгаа авлига Төрийн өмчит компанид байна гэж харсан. Гэтэл тодорхой тоо алга. Бүх тоо баримт зөрж байна, төр өмчөө мэдэхгүй байна. Энэ хууль гарахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ямар ажил нэмэгдэж, ямар ажил хасагдах вэ. Хууль зүйн техник найруулга дээр анхаараарай. Засаг захиргаа, нэгжийн чиг үүргийг энэ хуульд заахгүй. Улс төрийн албан тушаалтаныг ТУЗ-д оруулахгүй гэсэн байна, энэ зөв.

Харин төрийн захиргааны байгууллагын төлөөлөл гэж үүнийг тодорхой болгох хэрэгтэй.Энэ үг хэллэг цаашдаа хуульд хэрэглэх үү. Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхгүй гэсэн байна, үүнийг тодорохой болгоорой. Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Гүйцэтгэх захирал, ТУЗК маш их өөрчлөгдсөн зүйл харагдаж байна. Сайдын үүрэг хариуцлага нэмэгдсэн үү, хасагдсан уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn