2022.06.10
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Хуулийн төслийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах нөхцөл, журам, ангилал, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, хяналт, удирдлага, зохион байгуулалт болон төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Төр нийтийн ашиг сонирхлын үүднээс чиг үүргээ хэрэгжүүлэх, хууль тогтоомж, компанийн дүрэм, гэрээнд заасан бизнесийн онцлог үйл ажиллагааг эрхлэх зорилгоор компанийн хувьцаа эзэмших ба энэ тохиолдолд хариу төлбөртэйгөөр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, ажил, үйлчилгээ үзүүлэх замаар боломжит хэмжээгээр ашигтай ажиллах аж.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn