2022.06.10

Б.Энхбаяр: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлөх ёстой

УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Төрийн өмчийн компани захиралууд, түүнийг тойрон хүрээлэгчид, тэнд шахаа хийхчид бишээ гэдгийг бид нар улс төрийн хувьд заралсан. Үүнийг хуулиар реформ орж ирж байна. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн суурь хууль, Баялагийн сангийн, Газрын багц хууль орж ирэх ёстой ингэж цогцоороо бид нийт ард түмэндээ баялагийг хүртээх, баялагийг тэгш ард түмэндээ хүртэх зүйлийг хийнэ. Үүнийг Төрийн өмчит компани хувьцаагаар дамжуулан олон нийтийн оролцоо, хяналтыг хийнэ. Тэр гүйцтэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийн томилгоонд намын цүнх баригчид биш мэргэжлийн хараат бус олон нийтийн хяналттай ил тод компани засаглалыг бүрдүүлэхийг бид зорьж ийм механизмаар хийж байна.

Бид одоо хулгайтай ам хэлээрээ биш, үг үйлдлээр хуулийн аргаар тэмцэх гэж байгаа манлайд энэ хууль орж ирж байгаа учраас дэмжинэ. ҮХ-ийн хүрээнд ганц үгнээс болж гацаа, саад бий болж байгааг судлаачид, хуульчид, улс төрчид дүгнэж байна. ҮХ-ийн 2019 онд оруулсан 6.2 буюу Төрийн нийтийн өмч гэдэг ийм алдаатай нэр томъёо. Үүнийг буруу болсон гэдгийг иргэд, олон нийт хэлж байгаа. Төр гэдэг бол хийсвэр ард түмнээс бий болсон зүйл. Гэтэл ард түмнээс тусдаа өмчтэй байхаар агуулга орсон. Гэтэл төрийн өмчийн компаниудын захиралууд өөрийн өмч мэт боддог.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn