2022.02.28

Говь-Алтай аймгийн намын 29 дүгээр хурал боллоо

Говь-Алтай аймгийн МАН-ын XXIX дүгээр бага хурал 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, тавьсан зорилтууддаа хүрч амжилттай болж өндөрлөлөө.

Бага хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улираан сонгожээ. Тэрээр "Илтгэл хүлээлгэсэн бага хурлын төлөөлөгчид, журмын нөхдөдөө баярлалаа" хэмээв.

Тус хурлын үеэр аймгийн намын хорооны болон хяналтын хорооны гишүүдийг сонголоо. Үргэлжлүүлэн Аймгийн намын хорооны анхдугаар хуралдаан болж, намын дэд дарга, тэргүүлэгчдээ сонгосон.