2021.09.27
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн сургууль, цэцэрлэгийн Хүүхдийн сурч хөгжих орчин таатай нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг Боловсролын яамнаас олгосныг хүлээлгэж өглөө.
Б.Энх-Амгалан гишүүний зүгээс нутгийн байгаль экологийг хамгаалах, Аймгийн цагдаагийн албан хаагчид ажил үүргээ явуулахад шаардлагатай машин техникээр хангуулахаар Хуульзүй, Дотоод хэргийн сайдад хүсэлт тавьсны дагуу 8 автомашин шийдвэрлүүлж авсан.
Цагдаагийн албанд ашиглагдах уг хоёр автомашиныг Говь-Алтай аймгийн экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө.
Мөн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг руу зорчигсод дамжин өнгөрөх Ээвийн гүүрийн барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Гүүрийн барилгын ажил 60 хувьтай хийгдэж байна.