2022.02.23
Алтан төлийн эзэд шагналаа гардан авлаа
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн малчин Ламжавын Ганбат Алтан ишигний эзэн боллоо.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ямаан сүргийнхээ чанарыг Жинстийн цагаан, Бугатын улаан ухнаар сайжруулж, ноолуур, мах, сүүний чанарыг гарцыг нэмэгдүүлсэн. 2016 онд аймгийн аварга малчин цолоор шагналыг авч байсан Нутгийн олон түмэндээ хүндлэгдсэн Л.Ганбат Д.Золзаяа нартаа баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн малчин Алтан тугалны эзэн Сономын Давааням. Тэрээр 1981 оноос өнөөг хүртэл мал аж ахуй дээр тогтвор суурьшилтай ажиллаж байна. Таван хошуу малаа өсгөхийн зэрэгцээ үхэр, ямааг цөм сүрэг болгон өсгөж Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудаас мах, сүүний чиглэлийн бух, Ховд аймгаас илүү нугаламтай хуц, ноолуурын чиглэлийн ухна сүргийн таваарлаг чанарыг сайжруулж өсгөн үржүүлж ирсэн. Энэ хөдөлмөрийн үр дүнгээр 2017 онд сумын сайн малчин, 2019 онд аймгийн аварга малчин цолоор шагналыг авч байсан. Б.Энх-Амгалан гишүүн амжилтаа бататган МҮОНРТ-ын Алтан тугалны эзэн болсон С.Давааням, Т.Сарангэрэл нартаа баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn