“Тайшир-Алтай” усан хангамж төсөл ашиглалтад орлоо
Арав орчим жил үргэлжилсэн “Тайшир-Алтай” ус хангамж төсөл ашиглалтад орлоо.
Говь- Алтай аймгийн иргэд Соосоо булаг, Харзат булгын усыг ундандаа хэрэглэдэг байсан бол ийнхүү цэвэр ус ундандаа хэрэглэх боломж бүрдлээ. “Тайшир-Алтай” ус хангамж төслийн нээлтэд УИХ-ын дарга дарга Г.Занданшатар, тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Энх-Амгалан болон албаны хүмүүс оролцсон юм.
Энэхүү төслийг ЗТБХБ-ын сайд асан, агсан Д.Дашдорж санаачлан, Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон үе үеийн УИХ-ын гишүүд, сайд нар, аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжин ажилласны хүчинд ийнхүү амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
төслийн нэгж, инженер техникийн ажилтан, “Тайшир-Алтай” ус хангамж төслийн Ерөнхий гүйцэтгэгч “TRM-Тиролер Роорэ” ХХК, зураг төсөл зохиогч БНАУ-ын “ӨСТАП” ХХК /OESTAP GmbH/ болон “МОГҮМБ” ХХК, туслан гүйцэтгэгч “Сайрам булган” ХХК-ийн хамт олонд УЙИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан алтайчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.
Ийнхүү Алтай хотын 19 000 гаруй иргэн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдаж байна. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усыг хэрэглэснээр аймгийн хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй элэг цөс, ходоодны өвчлөл эрс буурна.
“Тайшир-Алтай” ус хангамж төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “TRM-Тиролер Роорэ” ХХК, зураг төсөл зохиогч БНАУ-ын “ӨСТАП” ХХК /OESTAP GmbH/ болон “МОГҮМБ” ХХК, туслан гүйцэтгэгч “Сайрам булган” ХХК ажиллажээ.