2022.02.15
И.Болдбаатар "Улсын аварга тариаланч"-ын шагналаа гардан авлаа
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгай багийн тариаланч Ивановын Болдбаатар "Улсын аварга тариаланч"-аар шалгарч, шагналаа гардан авлаа.
Улсын аварга тариаланч Болдбаатар нь 38 настай залуу тариаланч бөгөөд жимс жимсгэнэ, хөх арвай, төмс, хүнсний ногоо зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн тариалдаг ажээ. Түүний аав 2007 онд "Улсын аварга тариаланч" хүртэж байсан удам дамжсан тариаланч юм.