2022.01.18

Д.Сарангэрэл: Элчин сайд нар асуудал гарсны дараа биш урьдчилан сэргийлэх тал дээр санаачлагатай ажиллаарай

УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Энд нэр дэвшиж гурван гишүүдээ дэмжиж байна. Э.Сарантогс нэр дэвшигчийг сайн ажиллана гэж харж байна. Мөн илүү цар хүрээтэй ажиллаарай.Д Гэрэлмаагийн намтрыг харахад туршлагатай хүн байна. 2011 онд Тендерийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан, хэрэгжилт нь хангалтгүй байгаа. ОУ-ын төвшинд бас ингэж үнэлэгддэг. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч, Гадаад хэргийн Яам, Засгийн газар санаачлагатай хандаж, жэндерийн мэдрэмжтэй байгаад талархаж байна. П.Сэргэлэн нэр дэвшигчийг дэмжиж байна.Эдийн засгийн мэдлэг, туршлагатай байна гэдэг сайн хэрэг.

Сүүлийн үед Элчин сайдуудтай холбоотой асуудал ихи гарч байгаа. Иймд аливаа асуудалд урьдчилан сэргийлж, мэдээллийг урьдчилан авах талаар бусад орны туршлага судалж, сургалт явуулах хэрэгтэй гэж харж байна. Энэ сул талыг нөхөх ажлыг Гадаад хэргийн яам анхаарч ажиллаарай. Элчин сайд нар тухайн орны хамтын ажиллагааг дээшлүүлэх, тухайн оронд амьдарч, ажиллаж, сурч байгаа иргэдийнхээ асуудалд анхаарал ажиллах ёстой. 

Түүний асуултад Гадаад харилцааны сайд болон бусад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn