2021.12.03
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг боомт хот болгон хөгжүүлэх нь
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
Алтанбулаг сумыг боомт хот болгон хөгжүүлэх санаачилга гаргаж, ирэх оны улсын төсөвт 4 тэрбум төгрөг тусгуулсныг гишүүн онцолж байлаа.
Түүнчлэн 2022 онд Алтанбулаг сумыг жишиг сум болгох ажил эхлэх юм. Аймгийн нэгдсэн музейг аялал жуулчлал, технологийн шийдэлтэй хослуулан хөгжүүлэхэд Д.Өнөрболор гишүүн анхаарч ажиллахаа илэрхийлж байв.