2021.11.15
Сэлэнгэ аймагт 113 тэрбум төгрөгийн төсвөөр 55 төсөл хэрэгжинэ
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Монгол улсын 2022 оны нэгдсэн төсвийн талаар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.
Ирэх оны төсвийн хувьд шинэчлэлт, өөрчлөлт хийхийг зорьсон төсөв боллоо гэж харж байна. Харин Төсвийн орлого тал дээр дэвшүүлсэн зорилтдоо хүрэх, төсвийн гүйцэтгэл, хэрэгжилтийг амжилттай гаргахад бүх шатанд боломжоо дайчлан ажиллах шаардлага, сорилттой нүүр тулж байна. Засгийн Газраас 5.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, ирэх онд 2.1 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх 1334 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж төсвийн төсөлд тусгасан.
Харин Сэлэнгэ аймагт нийт 113 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэх 55 төсөл хэрэгжихээр батлагдаж байна.
Тухайлбал:
- Дэд бүтэц барилга байгууламжид 59,8 тэрбум,
- Боловсрол шинжлэх ухаан соёлын 30,5 тэрбум,
- Нийгмийн хамгааллын чиглэлээр 9,3 тэрбум,
- Эрүүл мэндийн салбарт 8 тэрбум,
- Жижиг дунд үйлдвэрлэл хөдөө аж ахуйд 6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ тус тус төлөвлөгдсөн.
- Мөн ирэх онд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэхээр Жаргалтулгын Эрдэнэбат - Erdenebat Jargaltulga хамтран санаачилсан ажлуудаас дурьдвал:
- Алтанбулаг сумыг Жишиг сум болгох 4 тэрбум
- Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн 3.5 тэрбум
- Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төвийн барилга барих 1.8 тэрбум
- Сайхан сумын нийтийн эзэмшлийн байруудын гадна фасадны засварын ажил 1.8 тэрбум
- Зүүн бүрэн суманд Зоорь, хүлэмжийн байгууламжтай болох 1 тэрбум
- Баруунбүрэн суманд Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл 500 сая
- Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, инженерийн шугам сүлжээнд 500 сая,
- Мандал суманд Зоорийн байгууламжтай болох 500 сая
- Зарим сумдын эмнэлгийн өргөтгөл, шинэчлэлт зэрэг хэрэгжүүлэхээр гаргасан санаачилгуудыг дэмжиж өгсөн Төсвийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar ChimedЧ.Хүрэлбаатар танд болон нийт гишүүдэд талархлаа.
- Харин энэ онд Сэлэнгэ аймагт миний санаачлагаар:
- Аймгийн төвд Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв 2.2 тэрбум
- Сайхан суманд Залуучуудын хөгжлийн ордон 1.1 тэрбум
- Мандал суманд Ахмадын төв 1 тэрбум
- Баянгол суманд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдээд явж байгааг дуулгая.
Сэлэнгэ нутгаа хөгжүүлэхийн тулд гаргаж буй Миний бүхий л санал санаачилгуудын талаар сошиал орчинд идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлж хамт байгаа “Сэлэнгэчүүддээ” баярлалаа.
Хэмээн бичсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn