Л.Дашдорж: Төсвийн хуулиар иргэд асар их эрх дархтай болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцооны жилболгонзарлаж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийнзасгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржтой ярилцлаа.
-Ерөнхийлөгч шинэ оны анхны зарлигаараа 2013 оныг Шууд ардчилал-Иргэдийн оролцоог дэмжих жил болгон зарласан. Зарлигийн гол агуулга юу байсан бэ. Яагаад бүхэл бүтэн жилийг энэ үйл ажиллагаанд зориулахаар болов?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны хамгийн анхны зарлигаа нэгдүгээр сарын 2-нд гаргахдаа нэгдүгээрт, энэ оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих жил болгож зарласан. Хоёр-дугаарт Шууд ардчилал иргэдийн оролцоог дэмжих бодлогын зөвлөл байгуулж, бодлогын зөвлөлийн дүрмийг анхны зарлигаараа баталж rapгалаа.
Яагаад энэ оныг Шууд ардчилал-Иргэдийн оролцоог дэмжих жил болгов гэдэг дээр тайлбар хэрэгтэй байх. Юуны өмнө Монгол Улсын Төсвийн тухай хуулийг 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд шинэчлэн баталж өнөө жилийн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хуулийг зохицуулж байгаа хэд хэдэн хуулийг нэгтгэж нэг хууль болгох асуудал тусгагдсан. Ингэхдээ орон нутагт эрх мэдэл өгч, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Ингэж төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоог мөн нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд шинээр батлагдсан Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийг үндсэнд нь шинэтгэсэн бүлэг оруулж шинэтгэлийн хууль болгож чадсан.
-Төсвийн хуулийг,шинэчилсэн гол агуулгыг иргэдэд төсвийн эрх мэдлийг олгох явдал байсан гэж хэлээд байна уу. Иргэд төсвийг яаж захиран зарцуулахаар болсныг тодорхой тайлбарлахгүй юу?
НӨАТ-ын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны таван хувиас бүрдэнэ
. -Хуулиар юуны өмнө орон нутгийн харилцаанд олон шинэтгэл хийхээр болсны нэг нь сум, дүүрэг, нийслэл, аймаг бүр өөрийн орон нутгийн хөгжлийн сантай байхаар зааж өгсөн. Хөгжлийн сангийн ах үүсвэр нь дотоодын НӨАТ-ын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны таван хувиас бүрдэнэ гэх зэргээр улсын төсөвт нэгдсэн сан байгуулаад, түүнд орох эх үүсвэрийг хуульд хатуу зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, НӨАТ улсын төсвийн орлогын дансанд ороход дотоодын НӨАТ-ын 25 хувь, ашигт малтмалын татвар ороод ирлээ гэхэд орлогын данснаас нь таван хувь нь автоматаар шууд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орж байхаар зохицуулж өгсөн, Түүнчлэн Төсвийн хуульд орсон нэг шинэ зүйл. гэвэл улсын төсөвт байгаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас сум, дүүрэг, аймаг, нийслэл рүү хөрөнгө хуваарилахдаа ,загварчилсан байдлаар, хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтэн opoлцож шийдэхгүйгээр, шууд. томъёо, загварт тулгуурласан байдлаар шилжүүлэхээр хуульчилж өгөөд байгаа юм.
-Томъёо, загварт тулгуурлаж шилжүүлнэ гэж юy гэсэн үг вэ?
Цахир сум 661 өрх, 2266 хүн амтай, 66229 толгой малтай /2011 оны байдлаар/
-Гол үзүүлэлт нь тухайн орон нутгийн хүн амын Too, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, татварын идэвх, санаачилга гэсэн тооцоход амар гурав дөрвөн үзүүлэлтээс хамаарсан байдлаар загварыг хийсэн. Нэгдсэн санд 2013 онд батлагдсан төсвөөр нийт 150 гаруй тэрбум төгрөг төвлөрч байгаа. Энэ бол маш их мөнгө. Энэ нь дээр хэлсэн үзүүлэлт, томъёогоор задрахаас гадна 60-аас доошгүй хувийг нь сум, дүүргийн хөгжлийн санд оруулахаар заагаад байна.
Архангай аймгийн Цахир сумынхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард надруу ярьж байсан. Түүхэндээ анх удаа Цахир сум орон нутгийн хөрөнгө оруулалтдаа 350 сая төгрөг хүлээж авлаа. Иргэдээ оролцуулж төсвийн хуваарилалтаа ярих гэж байна гэж байсан. Энэ мэтээр аймгуудад хуваарилах төсөв яригдаж байна.
-Төсөв хуваарилахад жирийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэлээ. Иргэд урд өмнө нь ингэж төсөв хувиарлахад биечлэн оролцож байгаагүй учраас энэ талын мэдлэг дутмаг байгаа. Иргэд хэрхэн яаж орон нутгийн төсвийн хувиарлалтад оролцож, тухайн газартаа хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах талаар саналаа гаргах учиртай вэ?
-Орон нутгийн хөгжлийн санд загварчилсан байдлаар хөрөнгө шилжүүлэх асуудлыг хуульд тусгаснаас гадна урьд нь хуульд байгаагүй нэг зүйл оруулж өгсөн. Иргэдийн оролцоог тусгай зүйл болгож . Хуульд оруулсан нь цоо шинэзүйл болж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн төсвийг хаана, юунд, хэрхэн зарцуулах талаар эхлээд заавал иргэдээсээ авдаг болж байна. Иргэдээс авсан саналаа Баг, xopooны иргэдийн нийтийн хурал (ИНХ)-аар хэлэлцэж эрэмбэлээд, хамгийн чухал гэсэн саналуудаас нь эхлэн санал болгож сум, дүүргийнхээ ИТХ-д оруулна. Эндээс хаана, ямар хэмжээний хөрөнгө оруулах вэ гэсэн жагсаалтаа батална.
-Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Тэгвэл иргэдийн төсөв хуваарилахад оролцох эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бусад хуулийн хүрээнд хэр нээлттэй байдаг бол?
-Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, удирдамжийн дагуу сүүлийн хоёр жил иргэдийн оролцооны стандарт, дүрэм журмуудыг боловсруулах чиглэлээр ажилласан. Шууд ардчилалын хүрээлэнтэй хамтраад юуны өмнө “сумын дүрэм” гэдэг ойлголт гаргаж ирж байгаа. Хараад байхад хороо, багууд өөрийн дүрэмгүй явж ирсэн УИХ-аас орон нутагтай холбоотой бух асуудлыг зохицуулсан хууль гаргаад хэрэгжүүлээд явах бололцоо боломж байхгүй. Тийм учраас орон нутагтай холбоотой. иргэдийн оролцоотой холбоотой асуудлуудаар орон нутаг өөрөө дүрэм, журмаа гаргаж иргэдээрээ батлуулаад явах нь зөв хэлбэр юм байна гэж үзсэн. Tap дагуу Юуны өмнө сумын дүрмийн төсвийг боловсруулж хэд хэдэн заалт оруулж өгөөд байна. Сумын дүрэм ,бол сумынхаа хэмжээнд Үндсэн хууль л гэсэн үг.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат хуульч Б.Чимид
Бас нийтийн зар мэдээний журам төсөл, баг хорооны ИНХ-ян дүрэм Орон нутгийн санал асуулгын журмын төслийг хийсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид багш бидний хийж байгаа дүрмүүдийн төслийн нэг танилцуулга дээр хүрч ирээд “Үндсэн хуульд төлөөллийн ардчилал, шууд ардчиллын хэлбэрийг хооронд нь холбоод оруулчихсан байгаа, Төлөөллийн ардчилал нь орон нутгийн хэмжээнд болохоор ИТХ, шууд ардчиллын хэлбэр нь ИНХ байгаа юм. Манайхан яах ч аргагүй ИНХ-аа орхигдуулаад хаяад ирсэн нь үнэн. Үүнийг залруулах ажлыг та нар хийх ёстой шүү гэж хэлж байсан. Энэ дагуу баг, хорооны ИНХ-ийн дүрмийн төслийг хийгээд явж байна.
-Энэ сарын 25-нд иргэдийн оролцооны чиглэлээр томоохон арга хэмжээ хийх гэж байгаа гэл үү?
2013 оныг Шууд ардчилал-Иргэдийн оролцооны жил болгосны утга учир, төсвийн хуулиар иргэд ямар эрх дархтай болов гэдгээ ойлгож авах ёстой.
Үндэсний хөтөлбөрийнхөө төслийг энэ оны хоёр дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод, Төрийн ордонд зохион байгуулах Шууд ардчилал-Иргэний оролцооны сургалт зөвлөгөөн дээр танилцуулна. Энэ арга хэмжээд орон нутгийн сонгуулиар томилогдсон бүх сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг урьсан. Аймгуудын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга нарыг мөн уриад байна.
Сургалт зөвлөгөөнийг УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлнэ. Үдээс хойшхи сургалт, арга хэмжээг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээнэ. Уг арга хэмжээг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ.Ерөнхийлөгчийн институц, Засгийн газраас иргэдийн оролцоог нэмэгдүүлж төвлөрөлийг сааруулах чиглэлээр ямар бодлого баримтлах ойрын хугацаанд юу хийж гүйцэтгэх талаар орон нутгийн удирдлагуудтай даа ярилцаж, тэдэнд зохих хэмжээний мэдээлэл хийх ажлын үнэлгээ удирдамж өгнө. Шууд ардчилал, иргэдийн оролцоог орон нутагт өрнүүлэхэд түлхэц өгөх ажил болно гэж бодож байна.
Төгсгөлд нь хэлэхэд төрийн гурван өндөрлөг , төрийн институцаас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг дахин урьж ба МҮОНТ, UBS телевизээр шууд дамжуулах энэ арга хэмжээг иргэд идэвхтэй үзэж сонирхож, иргэд ямар эр дархтай болсон юм. Юу шийдэх эрхтэй болов. 3асаг дарга ИТХ-аасаа юуг шаардах ёстой вэ гэдгээ сайтар мэдэж ойлгож аваарай гэж хэлье.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оныг Шууд ардчилал-Иргэдийн оролцооны жил болгосны утга учир, төсвийн хуулиар иргэд ямар эрх дархтай болов гэдгээ ойлгож авах ёстой. Мөн Орон нутаг хөгжүүлэх санг өөрсдөө саналаа гаргаж мэдэж зарцуулдаг болж байгаа гэдгээ ойлгож, чухал ажилдаа идэвхитэй оролцоорой гэж хүсье.