2021.10.28

МУ-ын Эдийн засгийн эргэлтийн голлох төв болсон Алтанбулаг сум “Боомт хот” болж хөгжих ёстой

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.

Тэрээр

  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум бол Монгол улсын үүд хоймор гэдэг агуулгаараа эдийн засгийн гол эргэлтийн төв.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг “Жишиг сум” “Боомт хот” болгоход 12 тэрбум төгрөг шаардлагатай.
  • Энэ санаачилгыг Жаргалтулгын Эрдэнэбат - Erdenebat Jargaltulga Ж.Эрдэнэбат гишүүний хамтаар Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилготой байсан боловч төсвийн байдлаас шалтгаалж 4 тэрбум төгрөгийн төсөв төсвийн төсөлд туссан.
  • Тиймээс миний санаачилсан “Жишиг сум” төслийн санхүүжилтийг хэвээр үлдээхээс гадна, Алтанбулаг сумаа Боомт хот болгоход шаардагдах төсвийг нэмэгдүүлэх талаар Ж.Эрдэнэбат гишүүнтэй хамтарч ажиллах болно.
  • Ийнхүү ирэх онд Алтанбулаг сум Жишиг сум болох эхлэл тавигдаж байна.

Сэлэнгэ нутгаа хөгжүүлэхийн тулд гаргаж буй Миний бүхий л санал санаачилгуудын талаар сошиал орчинд идэвхитэй оролцож байгаа “Сэлэнгэчүүддээ баярлалаа

хэмээн бичсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn