2021.11.11

Б.Бат-Эрдэнэ: Захидал харилцаа ил болохоор олон гэмт хэрэг илчлэгдэж байгаа, үүнийг хасаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн төслийн 12.2-р заалтад мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр эмзэг мэдээллийн ангилалд багтаасан захидал харилцаа, нийтийн ашиг сонирхол хамгаалах зорилгоор ашиглаж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл захидал харилцаа ил болохоор олон гэмт хэрэг илчлэгдэж байгаа. Үүний тодорхой жишээ дэлхий нийтэд болон манай улсад ил болгож томоохон нөлөө бүхий этгээд ял авсан. Үүнийг хуулиар хааж болох уу? Тодорхойлолт авъя. Дуу дүрсний талаар хаана, яаж хэрэглэх талаар тодорхой байгаа. Гэхдээ ердийн бус нөхцөл, байдал байнга үүснэ.

Тухайлбал тэмцээн уралдаан зохион байгуулагдана, алслагдсан бүс нутгууд, цэргийн анги байгууллага, тусгай хамгаалалтад зайлшгүй байх ёстой банк, даатгалын компани гэх зэрэг. Энд гэм хэрэг зөрчил гарвал иргэдийн амь бие цаашлаад аж ахуй нэгжийн хөрөнгө хохирох ийм нөхцөл гарвал энэ зөрчлийг яаж зохицуулахаар тусгасан бэ? Цаашлаад хүн хуулийн этгээдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой 7-р зүйл байна. Ялангуяа ажил олгогчтой холбоотой нууцын зэрэглэлийн мэдээллүүдийг авснаар ажил олгогч хэн нэгнийг ажлын байраар хангаснаар хүндрэл гарах уу?         

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn