2021.06.22

Б.Дэлгэрсайхан: Хувь хүний мэдээллийг ямар хуулиар хамгаалах вэ?

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан :

Хуулийг дэмжиж байна. Бид хэтэрхий ерөнхий ярьж байна. Сүүлийн үед сошиалаар хувийн мэдээлэл уруу хэтэрхий их орж байгаа. Цагдаа болон хууль хүчний байгууллагын хийдэг ажлыг хувь хүмүүс хийгээд байна. Хянадаг, ухдаг зүйл дараа нь илүү өснө. Үүнийг яаж зохицуулах вэ? Сүүлийн үед зарим УИХ-ын гишүүд бусдад хүнд доромжлуулж болно гэсэн агуулгатай зүйл ярьж байна. Хэрвээ ийм юм бол хууль байх хэрэг байна уу?

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn