2021.07.05
Ё.Баатарбилэг: Янз бүрийн зорилгоор хүний нууцыг задруулж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах эрх зүйн харилцааг зохицуулах хууль орж ирж байна. Сүүлийн үед сошиалаар маш их мэдээлэл цацагдаж байна. Гэтэл хувь хүний нууцтай холбоотой, аж ахуй нэгжүүд тендер шалгаруултад орохдоо өрсөлдөгчийнхээ нэр хүндийг унагаах мэдээлэл явуулж байдаг. Үүнийг хариуцаж байгаа байгууллагууд задруулдаг. Сүүлийн үед маш их аплекейшин гар байна, бас сүлжээ дэлгүүрүүд парограмм гаргаж иргэдийн маш их мэдээллийг авах юм. ЭНэ зөв үү? Хуульд ямар зохицуулалт орсон бэ?
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn