2021.10.19
С.Чинзориг: Орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын эрх мэдлийг аймгийн засаг даргад шилжүүлэх нь зүйтэй
ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
2021 оны улсын төсөвт боловсрол, соёл урлагийн чиглэлээр тусгагдсан хөрөнгө оруулалтын хэдэн хувийг худалдан авах ажиллагааны газар зохион байгуулсан бэ? Хэдэн хувийг орон нутагт зохион байгуулсан бэ? Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг худалдан авах ажиллагааны газарт бүрэн өгөхөөр ачааллаа дийлэхгүй гэж бодож байна. Орон нутагт эрхийг нь өгвөл илүү үр дүнтэй гэж бодож байна. Өвөрхангай аймагт дутуу барилгатай холбоотой асуудал бага байдаг.
Бид орон нутгийн засаг даргад эрхийг нь шилүүлээд явдаг. Тэндээ шуурхай зохион байгуулж, хянаад явдаг. Засгийн газар буруу шийд гаргаад байна. Л.Энх-Амгалан сайд аа. Тогтоол баталдаг хөрөнгө оруулалттай холбоотой. Зөвхөн төрийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах тендерийн хөрөнгө оруулалтыг засгийн газар батлах ёстой байтал бүх орон нутгийн хөрөнгө оруулалтыг бүгдийг нь баталж хууль зөрчөөд байна.
Түүнээс болж орон нутагт хийгдэх ажлыг 100 хувь худалдан авах ажиллагааны газар зохион байгуулах болоод байгаа. Тийм учраас орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтыг орон нутагт нь эрхийг нь өгөөд явуулах хэрэгтэй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариулав.