2021.06.24

Б.Баярсайхан: Бид сайн төлөвлөхгүйгээр сайн үр дүн гаргаж чадахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудад аймгуудын нэрээр бус ажлын нэрээр орсон байна. Үүний ард нарийвчилсан төлөвлөгөө, дэлгэрэнгүй тайлбарт аймгуудлын нэр дараа нь тодорхой болох юм уу? Аль аймагт ямар ажил хэрэгжих талаар үл ойлголцох байдал үүсэх вий гэж болгоомжилж байна.

Бид энэ төлөвлөгөөг анх баталж байгаа ч 2021-2025 оны Эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа вэ? Уялдаж байгаа бол энэ жилдээ ядаж 5 жилийн төлөвлөгөөний 20-40 хувь нь 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдах ёстой гэж харж байна.

Жишээлбэл Үндсэн чиглэлд тусгагдсан Завхан аймгийн Доной нисэх буудлаас Улаагчны хар нуур хүртэлх 74 км хатуу хучилттай автозам байхгүй. Улиастай-Алтай чиглэлийн 194 км хатуу хучилттай автозам барих ажил байхгүй. Х.Нямбаатар сайд цахимаар хуралд оролцож байгаа бол Тэс сумын хилийн цэргийн отрядыг дахин төлөвлөх ажил тусгагдаагүй байна. Бүх ажлыг тусгах оломжгүй гээд байгаа боловч бид сайн төлөвлөхгүйгээр сайн үр дүн гаргаж чадахгүй."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn