Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг баталлаа
2021.07.01

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. 

Уг төсөлд: 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсрууллаа.  

Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуультай тус тус уялдуулан боловсруулав. 

Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын  2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулав. 

Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан. 

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилготой ба Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн  төсөл, арга хэмжээг тусгалаа.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn